Бурханд тохирох байр суурийг нь өг

Бид өөрөө өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн нь байхыг хүсдэг. Бид өөрсдийнхөө хувь тавилангийн жолооны ард өөрсдөө сууж байгаагаар төсөөлөх дуртай. Гэтэл энэ ч мөн гунигтай эндүүрэл юм. Харин эсрэгээрээ бид тэрхүү хайраар дүүрэн, агуу Бурхан  бидний хувьд тавиланг бүрэн хянаж байгаа гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөх үедээ сая Бурхантай Эцэг хүүгийн дотно харилцааг бий болгож чаддаг. Тэр цагт Бурханы хайр халамжийг ч илүү хувьчилсан байдлаар хүлээн авч чаддаг.