Эргэлзээ болон түнэр харанхуйг ялан дийлэх нь

Хар, Тэр намайг алах гэж байна.
Надад найдвар алга.
Гэсэн ч Түүний өмнө би
Өөрийн замуудаа өмгөөлөх л болно. Иов 13:15
Өөрийнхөө үнэн гэж итгэж байсан бүхэнд эргэлзэж эхлэх үед бидний сэтгэл санааг түнэр харанхуй нөмрөх мэт болдог. Гэвч энэ мэдрэмж нь итгэгчдийн хувьд ч цоо шинэ зүйл бишээ. Бидний үлгэр дуурайлал авч, бахархан дуурайдаг хүмүүс ч эргэлзээ, айдаст автаж байснаа шударгаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдний энэ байдлыг харахдаа зарим хүмүүс гайхаж, зарим нь тэднийг шүүмжилж, харин зарим нь тэдний зовлонгийн гүн гүнзгийг ойлгохын дээдээр ойлгодог.