Хямралын үед Бурханаас ирэх нигүүлслийн тусламж

Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё. Еврей 4:16
Бидний амьдралд гэнэтийн таагүй явдал тохиолдож, бид бүгд хүчтэй стресст автах үед хүн бүр энэ гэнэтийн шуургыг өөр өөрийн арга замаар даван гардаг. Стресс дарамттай үедээ бид өөрсөд дээрээ өндөр хүлээлт тавихаа больж, харин эргэн тойронд буй хүмүүстээ уурлаж уцаарлах бус харин тэдэнд тайвшрал, амар тайвныг өгч чадах нэгэн байхад минь туслаач хэмээн Есүсээс асуун гуйх хэрэгтэй.