Загалмайн сүүдэр| Марк 14

Бид Христийн загалмайн сүүдэрт толгой гудайлган зогсох үед бидний зүрх сэтгэл биднийг ариун газар дээр зогсож байгааг аяндаа ухаарах болно. Есүсийн амиа өгөх цаг иржээ. Түүний тухай өгүүлсэн эш үзүүллэгийн үгс биеллээ олж, Түүний энэ дэлхий дээрх үйлчлэл дууссан нь энэ байлаа.