Их шуурганы өмнөх нам гүм| Марк 12-13

Маркийн Сайнмэдээний ном бол үйл явдлын өрнөлөөр дүүрэн юм. Тэгвэл бид их шуурганы өмнөх нам гүмийг мэдрэх болно. Гурван жилийн туршид Есүс шашны удирдагчидтай байнга зөрчилдсөөр ирсэн байсан. Харин энэ удаад Есүс Өөрийн стратегийг өөрчилж, хамгийн ил шулуухан сургаалт зүйрлэлийг тэдэнд хаяглан ярьсан байна. Энэ бол усан үзмийн талбайн тухай сургаалт зүйрлэл юм.