Иерусалим хүрэх замд| Марк 10-11

Есүс Иерусалим руу сүүлчийн аялалдаа гарах үед Фарисайчууд ч Түүнийг бүдрүүлэхээр улам шаргуу хичээх болжээ. Тэд Есүсийг унагаахын тулд янз бүрийн зальтай асуултуудыг асуудаг байв.
Нэг удаа тэд Есүсийг бүдрүүлэхийн тулд “Хүн эхнэрээсээ салж болох уу?” гэж асуусан байна. Тэдний хаан Херод эхнэрээсээ салсан байсан учир энэ нь тэдний хувьд халуун сэдвүүдийн нэг болоод байжээ.