Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2021/06/10

“Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.” Ром 12:17
Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үедээ Давидыг санаарай. Тэр хамаг анхаарлаа дайснууддаа биш, харин Бурханд хандуулж байсан. Асуудал бэрхшээлд орохдоо Давид өшөө авах төлөвлөгөө гаргах юмуу өөрийг нь гүтгэн гомдоосон хүмүүсээсээ яаж хариу авахаа бодож байгаагүй. Харин Төгс хүчит Нэгэний дотор хоргодон асуудлаа уудлан суудаг байсан юм.