Айдас уу хайр уу?

“Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” (1 Иохан 4:18) хэмээн Библид бичигдсэн байдаг. Гэхдээ яагаад ч юм энэ эшлэлийг би төдийлөн ойлгодоггүй. “Төгс хайр нь айдсыг хөөж зайлуулдаг гэнээ?” Зохиолч үүгээрээ яг ямар санааг илэрхийлэхийг хүссэн юм бол?