Зогс, хар, сонс| Марк 4-5

Үргэлж амсхийх завгүй үйлчилж байсан Есүс бие махбодын хувьд ихэд ядарч туйлдаж байжээ. Нэг удаа Есүс бүр хүчтэй шуурга оволзож байхад ч сэрэх тэнхэлгүй завин дотор нам унтаж байсан юм. Хүчит шуурганаас болж айж сандарсан дагалдагчид нь Түүнийг дуудан сэрээхэд Есүс тэднээс, “Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?” хэмээн асуугаад, салхийг зандарч, “Чимээгүй, намд” гэхэд салхи тэр даруй намжжээ.