Амьдралаа хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Цаг хугацааг заахаар Тэрээр сарыг бүтээсэн. Нар ч шингэх газраа мэднэ. Дуулал 104 :19
Харин Бурхан Өөрийн бүтээлүүд болох хүн төрөлхтнийг дэндүү сайн мэддэг. Тэдний амьдралд тэнцвэртэй нөхцөл байдал хэрэгтэй гэдгийг ч сайн мэддэг. Цаг агаар, байгаль орчны тэнцвэртэй байдал бидний амьдралд чухал байдаг шиг бидний хувийн амьдрал ч мөн тэнцвэртэй байх учиртай. Тэгж байж бид хэвийн бөгөөд аз жаргалтай амьдралаар амьдарч чаддаг. Харин бид амьдралынхаа тэнцвэртэй байдлыг алдах үед бидний амьдрал нэг тал руу хэлбийж, амьдралд хандах бидний хандлага ч өрөөсгөл болж эхэлдэг.