Таны сул дорой байдалд туслах Бурханы нигүүлсэл

Дуулал 103:14-д хэлэхдээ, “Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг” гэсэн байдаг. Бурхан биднийг тоос шорооноос бүтээсэн. Биднийг сул дорой гэдгийг Бурхан мэддэг. Тэр үүнийг мэддэг учраас биднийг сул дорой байдал дунд маань тусалж, биднийг өндийлгөн босгохыг хүсдэг.