Өрнүүн сайнмэдээ| Марк 1

Шинэ Гэрээний номнуудаас хамгийн анх бичигдсэн номнуудын нэгд Маркийн сайнмэдээ зүй ёсоор багтдаг. Бид Маркийн сайнмэдээг өөрөөр Петрийн сайнмэдээ гэж нэрлэсэн ч буруутахгүй юм. Учир нь Марк энэхүү номоо Петрийн дурдатгалд голчлон тулгуурлаж бичсэн юм. Тийм ч учраас Маркийн сайнмэдээг хүмүүс “Өрнүүн сайнмэдээ” гэж нэрлэдэг. Учир нь Петр өөрөө маш өрнүүн хүн байсан юм.