Сэтгэл хангалуун байж сурах нь

Бурхан бидэнд хүнд хэцүү нөхцөл байдлыг даван гарах арга замуудыг өгсөн гэдгийг бид мартах учиргүй. “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” (Филиппой 4:6-7) хэмээн Библид бичигдсэн байна.