Ярихаасаа өмнө хийх ёстой нэг алхам

Сургаалт үгс номонд “Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь мулгуу агаад ичгүүртэй” хэмээн бичигдсэн байдаг. Гэвч бидний ихэнх нь сонсохоосоо илүү ярихыг урьтал болгодог. Хүмүүстэй ярилцах үедээ бид цаад хүн маань үгээ хэлж дуусав уу үгүй юу урдаас нь ам уралдан ярьж эхэлдэг. Тэр бүү хэл заримдаа бид цаад хүнийхээ яриаг ч бүрэн гүйцэд сонсолгүй тасалж байгаад өөрийнхөө бодлыг хэлдэг. Үүгээрээ бид тэдний хэлж байгаа үгсээс миний хэлж байгаа үгс илүү чухал гэж байгаа мэт хандлагыг харуулдаг.