АЙДАСТАЙГАА ТУЛАХ НЬ

Эргэцүүлэл: Та энэ амьдралдаа юунаас үнхэлцгээ хагартал айдаг вэ? Та үүнийгээ тодорхойлж чадах уу? Бурхан таны юунаас айдгаас үл хамаарч, айдсаас таныг чөлөөлж чадна.
     Айдас бол бодит мэдрэмж биш. Энэ бол маш хүчтэй сэтгэл хөдлөл. Гэхдээ мэдээж үргэлж муу байдаггүй. Үнэндээ, айдас бол хамгаалах хариу үйлдэл. Тэгээд энэ мэдрэмж нь таныг аюулаас зугтаарай гэсэн аваарын дохио юм.
    Гэхдээ харамсалтай нь, үй олон хүн айдаст боомилуулж амьдарцгаадаг. Аюул занал өнгөрсний дараа энэхүү хүчтэй сэтгэл хөдлөл намдахын оронд сэтгэлийн түгшүүр, стресс болж улам нэмэгддэг. Иймэрхүү айдас нь тэднийг Бурханы хамгаалалтад итгэхээс зайлсхийлгэдэг. Тэгэхээр сонсогч та Др.Чарльз Стэнли пасторын заах ээлжит сургаалийг анхааралтай сонсоорой. Өнөөдрийн сэдэв бол “АЙДАСТАЙГАА ТУЛАХ НЬ”. Айдсаа хэрхэн ялан дийлэх арга замуудыг зааж өгөх болно.