СҮНСЛЭГ ӨСӨЛТӨӨ ШАЛГАХ НЬ – Хэсэг 2

Эргэцүүлэл: Хэрэв зээ, та Библийг унших чинхүү хүсэлгүй бол үүнийг тэмдэглээд аваарай. Та Христийн дотор сүнсээр өсөж өндийхгүй ээ.

Аврал бол Бурханы ажил бөгөөд үүгээр дамжуулан Тэр бидний нүглийн уучлалыг хангаж, Өөртэйгөө зөв харилцаатай болгодог. Энэхүү аврал Есүс Христийн загалмай дээрх үйл хэрэг ба Түүнд итгэх итгэлээрээ энэ бүхнийг бид хүлээн авсны үр дүн юм. Тэгээд Есүс Христийг өөрсдийн Аврагчаа болгон хүлээн авсны дараа бидэнд хандсан Бурханы зорилго нь чухам юу вэ? Бид Түүнтэй харилцах харилцаандаа өсөж хөгжих боломжтой болсон юм.
Яаж бид Сүнсээр өсдөг вэ? Та Есүстэй ойрхон харилцаж өсөж өндийж байна уу? Эсвэл Түүнээс хэдэн бээрийн тэртээд хол хөндий байна уу? Др.Чарльз Стэнли пастор “СҮНСЛЭГ ӨСӨЛТӨӨ ШАЛГАХ НЬ” сэдвээр өнөөдөр үргэлжлүүлэн биднийг хөтлөн дагуулах бөгөөд та өөрийн христитгэлийн амьдрал үйлсээ нэг нягталж үнэлж дүгнээрэй.