СҮНСЛЭГ ӨСӨЛТӨӨ ШАЛГАХ НЬ – Хэсэг 1

Эргэцүүлэл:  Христитгэлт амьдрал мухар гудам биш ээ. Христэд итгэгчдийн амьдралд бид Христтэй харьцах харьцаагаа улам бүр өргөжүүлж, эсвэл эсрэгээрээ ухардаг.
Хэн нэгэн хүн анх Христитгэгч болох үедээ Эзэний төлөө үнэхээр шатдаг. Тэд долоо хоногтоо хоёроос гурван удаа цуглаан руугаа явж, Библи судлалд хамрагдаж, гэрчилж, залбирч, Бурханы тухай ямар нэг юм сурахыг хэзээд хүлээж тэсдэггүй. Гэхдээ тэдний цөөхөн нь энэхүү сүнслэг өлсгөлөнгөө хадгалж үлддэг. Тэгээд бид Эзэний талаар хэдий чинээ мэднэ, төдий чинээ сэтгэл хөдлөл маань мөлийдөг.
Тэгвэл өнөөдрийн сэдэв та бидэнд ямар нэг туршлага биднийг хэрхэн ухраадаг болохыг илчлэх болно. Христийг мэдэхийн хэрээр, итгэгчид бид Түүнийг хамгийн ихээр хайрладаг хүмүүс байх ёстой. Др.Чарльз Станли пастор өнөөдөр “СҮНСЛЭГ ӨСӨЛТӨӨ СОРИХ”-ыг бидэнд уриалж байгаа бөгөөд та өнөөдрийн хичээлтэй хамт багаарай.