Хаашаа явахаа мэдэхгүй байх үед

Чухал шийдвэр гаргах ёстой болсон ч хаашаа явах ёстойгоо мэдэхгүй байх үе бидэнд цөөнгүй тохиолддог. Ийм үед бид Библиэ уншдаг. Залбирдаг. Бурханаас мэргэн удирдамжийг эрэлхийлдэг. Гэсэн хэдий ч асуултынхаа хариултыг авч чадахгүй байгаа юм шиг санагдах үе олонтаа тохиолддог. 
Хэрвээ танд ийм мэдрэмж төрж байсан бол, Израильчууд ч бас ийм байдалд орж байсан гэдгийг санаарай. 
Дуулал 77:19-д “Таны зам далай дундуур, Жимүүд тань их усанд байв. Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ” хэмээн бичигдсэн байдаг.