ЭРХ ЧӨЛӨӨ

Та магадгүй Библийг дүрэм журмаар дүүрэн ном гэж боддог байх. Хүссэн зүйлээ хийхээ зогсоох ёстой, бас хүсээгүй зүйлээ хийж эхлэх ёстой гэж танаас шаардах ном гэж та Библийн тухай боддог уу? Шударгаар хүлээл дээ. Таны хувьд Библи тийм ном уу?
Хэрэв тийм бол танд хэлэх сайхан мэдээ надад байна. Тийм зүйл огтхон ч биш. Тиймээ, Библид зарим дүрэм гэж байгаа нь үнэн. Тэдгээрийг тэнд бичсэн шалтгаан бол Бурханы жишиг юу болохыг бидэнд мэдүүлэхийн тулд тэгсэн хэрэг. Гэхдээ та Бурханы өгсөн бүхий л хууль дүрмийг сахиж чадахгүйг Тэр мэддэг. Бид бүгд Бурханы замаар явахаас илүүтэй өөрийнхөө хүссэнээр амьдрах төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй. Библид “Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав...” (Исаиа 53:6) гэж бичсэн шиг л байдаг
Тиймээс Бурхан дэлхийд Хүүгээ илгээжээ. Бидний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр бидний өмнөөс загалмай дээр үхэхээр Хүүгээ илгээсэн байна. Бидний буруу үйлдсэн бүхний төлөө Тэр бидэнд уучлалыг өгөхөөр соёрхжээ. Тиймээ, бүхий л буруу зүйлийн төлөө Тэр өөрийгөө зориулсан. Бид Түүний уучлалыг гуйж, итгэлээ Түүн дээр тавих үед Тэр хариуд нь бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсээ байршуулж, бидэнд Өөрт нь дуулгаварлаж, Өөрийнх нь төлөө амьдрахад тусалдаг юм. Энэ бол жинхэнэ эрх чөлөө! Гэмт мэдрэмж цаашид байхгүй гэсэн үг. Бүтэлгүйтэх бүртээ Бурхан намайг олж илрүүлнэ гэж айх айдас цаашид байхгүй болно.
Хэрэв та Есүс Христ гэм нүглийг чинь уучилна гэсэн итгэлийг Түүнд өгсөн бол та цаашдаа Бурханаас айж, таныг барьж илрүүлнэ гэж Түүнээс эмээх шаардлагагүй. Харин ч та Бурхан дээр ирэх эрх чөлөөтэй болно. Танд гүнээ хайртай, таныг гуйсан үед уучилж өршөөх Түүнд хандах эрх чөлөөтэй болно гэсэн үг юм. Бас та цаашдаа үхлээс айх хэрэггүй болно. Учир нь Тэр булшнаас амилахдаа үхлийг ялан дийлсэн. Одоо тэр таныг Өөртэйгөө мөнх хамт байлгахаар тэнгэр диваажинд танд орон байр бэлтгэж байгаа юм шүү.
Тиймээс та гэм нүгэл, гэмт мэдрэмжийн боол нь болж цаашид нэг ч өдрийг бүү өнгөрүүлээрэй. Харин бүрэн утгаараа уучлагдсан гэдгийг мэдэхээс ундрах тэрхүү эрх чөлөөг олж аваарай. Бурханы Хүү Есүс айлдахдаа “... Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно” гэсэн байна. (Иохан 8:36) Тиймээ гэмийн хүлээсээ тайлж, гэрэлт амьдралыг Есүстэй хамт туулах нь жинхэнэ эрх чөлөө урам зориг юм шүү.