УРАМ ХУГАРАЛТЫН ЦААНА БУЙГ ХАРАХ НЬ – Хэсэг 1

Эргэцүүлэл: Хэрвээ та бид хэн нэгнээс болж урам хугарвал, ямар ч тохиолдолд үл уучлалаар хариу барьж болохгүй.
Залбирал тань цаг үрсэн хэрэг байсан мэт санагдаж байсан уу? Хэдэн өдөр, хэдэн сар жилээр ямарваа нэг тодорхой зүйлийг эрэлхийлэн Бурханаас шавдуу гуйж асуусан ч, ямар нэг дорвитой зүйл болоогүй. Таны гуйлт залбирлаа өргөдөг Бурхан хаа байна? Тэгээд яагаад Тэр юу ч хийгээгүй юм бол?
Эдгээр асуултууд таны сэтгэл зүрхэнд нэг тийм хөндүүр мэдрэмж төрүүлж байгаа бол, Др.Чарльз Стэнли пасторын өнөөдрийн сургаалийг анхааралтай сонсоорой.