Есүс бол жинхэнэ хоньчин

Өнөөдрийн түүхийг библид гардаг нэгэн үйл явдлаар тухайлбал Иоханы сайн мэдээ номын 10 дугаар бүлгээс сэдэвлэв. Энэхүү түүхийг өгүүлэгч нь Иохан. Тэрээр Есүсийн хамгийн дотно 3 дагалдагчдын нэг байсан. Есүсийн 12 дагалдагчдын дотроос хамгийн отгон нь Иохан гэдгийг та санаж байгаа байх. Есүстэй учрахаасаа өмнө Иохан ах Иаков, аав Зебеденхээ хамтаар загасчилдаг байлаа. Ах дүү хоёр нэлээн бурханлаг залуучууд л даа. Тэд багахан юман дээр санал зөрөлдөх нь олонтаа. Есүс энэ хоёрын ширүүн ааш араншинг хараад тэднийг аянгын хөвгүүд гэж хочилсон бололтой. Харин тэд Есүсийг дагалдаж Түүний итгэмжтэй дагалдагч нь болж чаджээ. Тэгээд хожим нь I зууны эхэн үед анхны Есүсийн сүмийн шалгарсан удирдагчид болсон юм. Есүсийн үйл хэрэгтэй холбоотой нэгэн болсон явдлыг Иохан эргэн дурсан ярихыг сонсъё.