Өнөөдрийн "Христийн амьдрал" радио түүхэн жүжгийг өгүүлэгч бол та бидний сайн танил Петр буюу Андрейн ах Симон. Урьд нь загасчин байсан. Түүнийг загас барьж байхад нь Есүс түүн дээр ирсэн юм. Петр бидэнд одоо гурван өөр үйл явдлын тухай ярьж өгнө. Энэ бүгдээс Есүс дагалдагч нартаа болзолгүй хайр, агуу тэвчээрийг хэрхэн үзүүлж байсан тухай сонирхолтой баримтат хүүрнэлийг бид сонсох гэж байна. Ингээд Петрийн ярианд анхаарлаа хандуулъя.