Таны хувьд Есүс хэн бэ?

Есүс сэрээд салхинд цохигдон савлаж буй завин дэр өндийн зогсоод, нэг гараараа завины хашлаганаас барьж, нөгөө гараа өргөөд “Чимээгүй. Намд” хэмээн хашхирав. Салхи шуурга тэр даруй намжсан нь дагалдагчдад бүр ч аймшигтай санагджээ. Тиймээс тэд өндийн босоод айсан байдлаар бие биен рүүгээ ширтэн “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?” гэцгээв (Марк 4:41).
Хоёр мянган жилийн өмнө асууж байсан тэр асуулт одоо ч та бидэнтэй хамаатай юм. “Тэр ер нь хэн юм бэ?”. Та хэнд итгэлээ тавьж байна вэ? Хэрвээ миний ярьсан түүх танд үлгэр домог шиг санагдаж байгаа бол та амьдрал нь сүйрлийн ирмэг дээр байх үед Бурхан руу хандан хашхирч, Бурханаар амьдралынхаа салхи шуургыг намдаалгасан тэр хүмүүсийн гэрчлэлийг сонсоорой.