НҮГЛИЙН БООЛЧЛОЛООС ЗАЙЛСХИЙХ НЬ

Эргэцүүлэл: Бурханы үг бол цэвэршүүлэгч, хамгаалагч бөгөөд илчлэгч. Түүний үг бол гэрэл. Бурханы бидэнд хэлж буй үгсийг бид харж чаддаг. Тэгээд юу болохыг ойлгон ухаардаг. Бид өөрсдийн амьдрал дахь Бурханы зорилго төлөвлөгөө хийгээд Түүний үг, зан мөрийг нь ухаарч сэхээрдэг билээ.
Есүс Христ Гавлын хөндийд загалмай дээр бүхий л гэмийн хүчийг хугалж, итгэгч биднийг гэмийн боолчлолоос чөлөөлсөн юм. Гэхдээ олон итгэгч эрх чөлөөгөө алдаж, нүглийн захиргаанд өөрсдийн сайн дураараа боолчлогддог юм шиг санагддаг. Гэм нүглийн хатуу хяналтад тэд аз жаргал, итгэл найдвар, эрх чөлөөгөө гээдэг. Др. Чарльз Стэнли пастор "НҮГЛИЙН БООЛЧЛОЛООС ЗАЙЛСХИЙХ НЬ" сэдвээр өнөөдөр хуваалцахдаа “Хэрхэн боолчлолоос чөлөөлөгдөх” талаар заах тул уруу таталтыг даван туулж сураарай.