БИБЛИЙН ТОЙМ ТАЙЛБАР| Матай 20:24-22:14

Гуйсан хүн бүхэн мөнхийн улсыг хүлээн авна
Та нэг зүйлийг анхаараарай. Та гуйх юм бол мөнхийн улсыг хүлээн авч чадна. Учир нь та авралынхаа төлөө юу ч хийж чадахгүй. Гэхдээ мөнхийн улсад очсон хойноо хүлээн авах шагналын хэмжээ таны энэ дэлхий дээрх амьдралаас шалтгаалах болно. Бид заримдаа үүнийг мартчихдаг. Тэгвэл та өнөөдөр өөртөө зориулан тэнгэрт ямар байрыг бэлтгэж байна вэ?