БИ ЗАМД ЯВАХ ЁСТОЙ...

БИ ЗАМД ЯВАХ ЁСТОЙ...

Тэртээ 1980-аад онд Хийдер Рейнолдс нөхөр Патрикийн хамтаар нэгэн илгээлтийн байгууллага байгуулжээ. Тэр байгууллага нь Өмнөд Африкийн Zulu гэдэг ястны олон мянган хүүхдүүдийг аварсан. Тэд үүнийг Бурханы Алтан эдлэн газар гэж нэрлэдэг.
Дийп Валлей гэдэг газар уран зураачийн ажил хийж байсан Рейнолдсын гэр бүлийнхний амьдрал нэг өдөр орвонгоор эргэсэн. Тэр өдөр Зулу ястны нэг өнчин охин тэдний эдлэн газарт ажил хайж орж иржээ. Тэр охин арван дөрөв орчим настай, жирэмсэн, бас өлсгөлөн байжээ. Түүнд очих өөр газар байсангүй. Тухайн цагт арьс өнгөөр ялгаварлах үзэл их хүч авсан байсан. Хэрэв хар арьстай охиныг өөрийн гэрт амьдруулах юм бол хөршүүдийн уур дургүйцэл хүрнэ гэдгийг Хийдер мэдэж байлаа. Гэхдээ тэд тэр охиныг буцааж явуулж чадахгүй ч тэд ойлгосон. Энэ явдлаас үүдэлтэйгээр ДОХ өвчтэй зуу зуун хүүхдүүдийг, мөн аймшигт алуурчин болох энэ гамшгийн улмаас өнчирсөн хүүхдүүдийг амьдруулах хайраар дүүрэн гэр орон бий болсон юм.
Хийдер өөрийн амьдарч байсан Дийп Валлей гэдэг газрыг судалж эхэлжээ. Тэгээд тэнд эвдэрхий ноорхой овоохойнуудад амьдарч буй үй олон залуу хүүхдүүд жаахан дүү нараа асрах гэж хичээж буйг олж харсан. Тэдний зарим нь өлсөж үхэх дөхсөн байжээ. Хийдер өөрөө залуухан бүсгүй, өчүүхэн амьтныг үхэхэд хүртэл хүүхэд шиг уйлдаг уяхан сэтгэлтэй хүн учраас зүрх нь үнэхээр өвдөж, ямар нэг үйлдэл хийхийг шаарджээ.
Хийдерт зөвхөн халуун сэтгэл, хүсэл тэмүүлэл болон Бурханд итгэх асар их итгэл байлаа.
Бурханы Алтан эдлэн газар оршин тогтнох он жилүүдэд Хийдер заримдаа хүүхдүүдэд өгөх ямар ч хоол хүнс ч үгүй үеийг олон туулсан. Тэдний  машин унаа эвдэрч, тэд хөндийд амьдарч байгаа цөхрөнгөө барсан хүмүүст хэрэгцээтэй зүйлийг хүргэх боломжгүй ч болдог байжээ. Тэр эдгэшгүй өвчтэй нялхастай ороо хуваалцаж, гар дээр нь хүүхдүүд нас барахад уйлж гашуудаж үзсэн. Гэхдээ тэр хэзээ ч бууж өгөөгүй.
Хийдер сэтгэлээр унах бүрдээ оффисынхаа ханан дээр наасан нэгэн уриа үгсийг эргэж хардаг. Жишээ нь тэдний нэг нь “Саад бэрхшээл гэдэг нь зорилгоо харахаа болих үед харж эхэлдэг аймшигтай зүйлс билээ” гэсэн байна.
Хийдер үнэндээ Есүсийн үгийг бодитоор жишээ болгон үзүүлсэн. Тэр хэлэхдээ “Харин Би өнөөдөр, маргааш мөн нөгөөдөр ч замд явах ёстой” гэв. (Лук 13:33) Бурхан бидэнд Хийдер Рейнолдсод байсан шиг зориг шийдвэр, тэвчээр хатуужил болон итгэлийг өгөх болтугай!