НАДАД ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БАЙСАН БОЛ

НАДАД ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БАЙСАН БОЛ

Та “Хэрэв надад хангалттай мөнгө байсан бол би …” гэдэг өгүүлбэрийг дуусгаж хэл дээ: Та энэ өгүүлбэрийг юу гэж төгсгөх байсан бэ? “Би орд харшид амьдрах байсан, спорт загварын машин унах байсан, бүхий л ажлаа зогсоогоод дэлхийг тойрч аялах байсан” гэж та хэлэх үү? Эсвэл та “Би ДОХ өвчнийг зогсоож, дэлхийг өлсгөлөнгөөс аврах байсан” гэх мэт хариулт өгөх байсан уу? Эсвэл таны хариулт чинь “Би Сайнмэдээг асар өргөн хэмжээгээр дэлгэрүүлж хуваалцах байсан. Тэгвэл Есүс гэм нүглийнх нь төлөө нас барсныг, өөрсдийг нь уучлах чадалтайг дэлхийн хүн бүхэн мэдэж авна” гэж төгсгөх байсан уу?
Хэрэв бидэнд хангалттай мөнгө байсан бол бидний хийх зарим зүйлс үнэндээ хувиа хичээсэн өгнө аястай байдаг. Гэтэл бидний хийх бусад зүйлс маань дэлхийг асар их хэмжээгээр өөрчлөх зүйлс байдаг юм.  
Би хүүхэд байхдаа нэг бяцхан дөрвөн мөрт сонсоод, түүнээс хойш тэр шүлэг амнаас минь гарахаа байсан. Тэр шүлэг магадгүй агуу яруу найргийн эгнээнд орохгүй л байх. Гэхдээ агуу үнэнийг тээсэн шүлэг гэж би боддог. Тэр шүлгийг танд уншиж өгье:
Хөрөнгө баялагтай хувь заяатай золговол мөнгийг яаж зарцуулах биш.
Хэдийнээ олж буй төгрөг мөнгөө бүрээ хэрхэн үрж байгаа чинь чухал шүү гэж бадагласан байдаг.
Та телевизээр оройн мэдээ үзэж байхдаа дэлхий дахины хэрэгцээг сонсоод цочирддог л байх. Гэвч Бурхан зөвхөн бидний хийж чадах зүйлийн хариуцлагыг биднээс нэхнэ.
Миний нөхөр хоёр хөвгүүний тухай нэг түүхийг дандаа ярьдаг. Тэр хоёр хүү далайн эрэг дээгүүр алхаж байжээ. Далайн түрлэг өмнөхөөсөө илүү өндөр байж, эрэг дээр маш олон хавчнууд шидэгдэн гарчээ. Тэр хавчнууд ус руугаа хурдан буцаж орохгүй бол эрэг дээр хатаж үхэх байжээ. Хоёр хөвгүүдийн нэг нь хавчнуудыг аль чадлаараа хурдан түүж, далай руу шидэж эхэллээ. Түүний найз нь түүнд “Чи яагаад үүнийг хийгээд байна вэ? Чи тэр бүх хавчнуудыг аварч чадахгүй шүү дээ” гэсэн байна. Эхний хүү хариулахдаа “Чадахгүй л дээ. Гэвч миний аварсан хавчнуудын хувьд миний энэ үйлдэл асар ач холбогдолтой байна” гэж хариулжээ.
Бидэнд Бурханы хүсэж байгаа аливаа зүйлийг хийх хангалттай мөнгө бий. Харин бидний хийсэн үйлдэл маань бидний тусалсан хүмүүсийн хувьд их чухал гэдгийг л ухаарах хэрэгтэй юм. Бид чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэгвэл нэг өдөр Эзэн бидэнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь!” гэж хэлэх үгийг бид сонсоно. (Матай 25:23) Өөрийнхөө төлөө биш. Харин өрөөлийн төлөө амьдарч эхлэхэд сэтгэлд чинь урам зориг амтагддаг юм шүү.