БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА

БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Сэтгэлээр унагам долоо хоногийг туулж өнгөрүүлсэн нэг залуухан ээж надад илгээсэн цахилгаан шуудандаа ингэж бичжээ “Би энэ долоо хоногт ‘бүхнийг өшиглөн тийрч, бархирч, ‘Үүнийг хиймээргүй байна шүү’ би ааштай байна.” гэж бичжээ. Та түүнтэй адил байдалд орж байсан уу? Би лав тийм байдалд орж л байсан. Заримдаа би долоо хоногийнхоо ажлаа бүрэн гүйцэд зохион байгуулах гэж их мэрийдэг. Жагсаалтууд гаргаж, бүхнийг чухал байдлын эрэмбэ дараалалд оруулдаг. Тэгснээ жагсаалтынхаа 1-р зүйлийг харснаа “Би үүнийг хиймээргүй байна. Үүнийг хийх хүсэл алга. Үнэндээ би үүнийг хийхгүй гэж шийдэж байна!” гэж өөртэйгөө ярьдаг.
Библид үүнийг илэрхийлэх нэг үг байдаг. Тэр нь тийм ч сайхан үг биш! Тэр бол “дуулгаваргүй байдал” гэсэн үг юм. Тийм ээ, би энэ ааш зангаа ийм үгээр нэрлэхийг хүсдэггүй л дээ. Харин ч өөртөө өөр нэг зүйлийг итгүүлэх гэж оролддог. Хэрэв би Бурханд том шийдвэрүүдийг гаргахдаа дуулгаварлаж байгаа бол, харин жижигхэн шийдвэрүүдийг би өөрийнхөө хүслээр гаргаж болно гэж өөртөө үнэмшүүлдэг.
Гэвч тухайн мөчид Бурханы хүслийг үйлдэх нь бүхнээс чухал байдаг юм. Учир нь энэ бол үнэндээ надад өгөгдсөн цорын ганц мөч. Жоу Стовелл хэлэхдээ “[Христийг] дагагчид бүхий л амьдралаа базаад өөрөөсөө нэг л асуулт асууж болно. Тэр нь: ‘Тэнгэрт байгаа Эцэг миний амьдралаас яг энэ мөчид юу хүсэж байна вэ?’ гэсэн асуулт” гэжээ.
Тийм учраас, хийх шаардлагатай зүйлийг хийх шаардлагатай цагт нь хийх нь үнэндээ “Би яг энэ мөчид Бурханы хүсэл зоригийг өөрийнхөөсөө илүү дээгүүр тавих хэмжээнд Түүнд хайртай юу?” гэж асуухтай адилхан юм.
Хэрэв танд ‘бүхнийг өшиглөн тийрч, бархирч, ‘Үүнийг хиймээргүй байна шүү’ гэсэн ааштай байх долоо хоног тохиож байгаа бол өөртөө шударгаар хандах нь зүйтэй. Хэрэв энэ ааштайгаа нүүр тулахгүй бол харин ч мэдрэмжүүдээ дотроо буглуулна. Тэгээд биеийнхээ дасгалаа хийхээ больж, цагаа дэмий үрж, хэтэрхий их телевиз үзэж, бас илүү их уур уцаартай болж, дарамтад орно. Яг ямар мэдрэмжтэй байгаагаа Бурхан дэлгэн сэтгэлээ нээх нь асуудал биш юм. Энэ нь эргэн торныхоо бүх хүнд өөрийнхөө байдлаа уудалж харуулснаас л хамаагүй дээр байдаг.
Гэхдээ та бид хоёр юу мэдэрч байгаагаа Бурханд илчилснийхээ дараа бидний асуудал бол дуулгавартай байх, эсвэл дуулгаваргүй байх гэдгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр мөчид бид Түүний хамт энэ асуудлыг шийдэх учиртай юм.
Есүс айлдахдаа “...Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм...” (Марк 14:38) гэсэн байдаг.
Дуулгавартайгаар хийх ёстойгоо хийсний дараах амралт бол амьдралаас амсах таашаалтай урам зориг юм шүү.