ТАНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ НАЙДВАРГҮЙ ГЭЖ ҮҮ?

ТАНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ НАЙДВАРГҮЙ ГЭЖ ҮҮ?

Хэрэв таны нүүр тулсан нөхцөл байдал найдвар үгүй гэж танд санагдвал та дарамтын хар нүхэнд унаад, түүгээр ч барахгүй  амиа хорлоход ч хүрч болзошгүй. “Эцсийн эцэст, хэрэв аливааг өөрчлөх найдвар байхгүй бол үргэлжлүүлэн амьдрах ямар хэрэгтэй вэ?” гэж та эргэцүүлж магадгүй.
Тийм учраас Мэргэн Зөвлөмж Олон улсын байгууллагын хаягаар бид олон захидал хүлээн авдгаас нэгэн бүсгүйгээс ирсэн захидал байдаг. “Бямба гарагт би үнэхээр дарамтад орсон учраас амиа хорлохыг хүссэн. Харин тэгж хүсэж байгаа нь анхны удаа биш” гэсэн захидлууд нэлээдгүй байдаг. Өөр нэг эмэгтэйн эцэг нь архичин, бас нөхөр нь мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Тэр эмэгтэй бичихдээ “Би найдвараа алдсан” гэж бичжээ. Гурав дахь эмэгтэйн бичсэн зүйлийг танд уншиж өгье “Би сүм чуулганд найман жил гаруй явсан. Гэтэл би итгэлээс урваад, үнэхээр туйлд хүрсэн. Тэгээд Бурханы мэлмийд дахин нигүүлслийг хүлээн авч чадахгүй гэж бодоход хүрсэн. Миний гэм нүглүүд үнэхээр их ... тийм учраас амиа хорлох нь үүнээс гарах цорын ганц арга зам гэж би олон удаа бодсон” гэсэн байсан.
Шинэ Гэрээний Ром номонд түүнийг бичсэн Паул Бурханыг “найдварын Бурхан” гэж нэрлэжээ. Тэр бичихдээ “Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм” гэсэн байна. (Ром 15:13)
Нэг асуулт асууя: Паулын ярьж байсан тэр найдварын Бурханыг та таньж мэддэг үү? Эсвэл та Бурханы талаар бодохдоо Түүнийг ууртай Нэгэн гэж төсөөлдөг үү? Амьдралдаа алдаа гаргадаг бид бүгдийг сүнс зайлтал цээрлүүлэх сонирхолтой Нэгэн гэж та Бурханыг төсөлдөг үү?
Шотландын агуу номлогчийн маш сайхан хэлсэн нэг үг бий. Хүмүүний жинхэнэ бузар явдал бол бидний амнаасаа гаргадаг хараалын үгс биш. Харин бидний ашигладаг хамгийн бузар үг бол... “найдвар үгүй” гэсэн үг юм. Ямар нэг нөхцөл байдалд гутраад найдвар үгүй гэж та хэлбэл Бурханы өөдөөс хаалга савж хааж байгаатай адилхан юм. Би танд нэг зүйлийг батлан хэлмээр байна. Өнөөдөр та хэрэв туйлдаа хүрчхээд байгаа бол Бурхан руу хамаг чадлаараа гүйгээрэй. Танд тулгарах ямар ч нөхцөл байдалд Түүний тусламж танд хүрч таны амьдралд найдварын галыг өрдөх болно.