ДАН ЗАЛБИРАЛ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮҮ?

ДАН ЗАЛБИРАЛ ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮҮ?

Аллий Полмейер Смит гэдэг эмэгтэй хэсэг хугацаанд Кениа улсад илгээлтийн эзэн хийж байжээ. Тэгээд тэр АНУ-д эргэн ирсэн байна. Тэгэхэд өөрийнх нь урьд амьдарч байсан, үнэхээр хайрлах болсон оронд нь харгис явдал гарч эхэлжээ. Харгис хэрцгий явдал нэмэгдэж эхлэхэд түүний зүрх сэтгэл үнэхээр өвдөж, тэр хүмүүст туслахыг ихэд хүссэн. Гэтэл түүний хийж чадах цор ганц зүйл залбирал байжээ. Аллий үнэхээр их залбирчээ. Гэхдээ “Бидний хийж чадах зүйл бол зөвхөн залбирах” гэсэн бодол түүний оюун ухаанаас огт салахгүй байсан байна.
“Үнэхээр тийм гэж үү? Бид зөвхөн залбирч чадна гэж үү? Тэр нь хангалттай зүйл гэж үү?” гэж  Аллий дотроо боджээ.
Мэдээллийн тогтмол захидалдаа Аллий нэг асуултыг тавьсан байсныг одоо танд уншиж өгье. “Та ямар нэг хүнд хэцүү зүйлийг яг эд туулж байхдаа ‘Залбирал үнэхээр хүчтэй’ юмуу ‘Та залбирч л чадна’ гэсэн үгийг хичнээн их сонсдог вэ? Энэ үнэн үг танд ямар нэг тайвшралыг өгдөг үү? Эсвэл зүгээр л Христитгэгч хөгжөөн дэмжигчдийн багийн уриа үг төдий сонсогддог уу?”
Аллий Библиэс асуултынхаа хариуг хайгаад нээж унштал 2 Коринт 1:10,11-р эшлэлийг олжээ. Тэнд ингэж бичсэн байна: “Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг. Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний өмнөөс талархал өргөгдөнө.”
Тэрний дараа Кибера гэдэг ядуу зүдүү хотын асар том захын гол дунд байрладаг, лааз, хуванцар болон модоор барьсан нэг сүмийн пастораас Аллий нэг мэдээ сонсжээ. Бүхий л зах тэр чигээрээ галд шатаагдсан байсан. Аллий тэр явдлын дүр зургийг BBC сувгийн мэдээгээр өөрөө харсан байна. Гэтэл “Эзэн тэр явдлыг мутартаа авсан” гэдгийг, яг юу болсныг пастор харжээ. Хэдийгээр сүмийн барилга галд үгүй болсон ч сүм чуулганы итгэгчид зогссоор байжээ. Тэр итгэгчдийн гэр орон, тэдний бүхий л эзэмшил нь шатаагдсан, тоногдсон боловч тэдний хэн нь ч амиа алдсангүй.
Залбирал хэрхэн “биеллээ олдог” болохыг би мэдэхгүй гэдгээ хүлээе. Гэхдээ Ариун Бичээс дотор бидэнд залбирах тухай тушаал заавар өгөгдсөнийг би мэднэ. Тэр тушаал заавар үнэндээ хангалттай. Бурханы тушаал зааварт дуулгаварлан бид залбирдаг. Харин бидний хүчит Бурхан бидэнд хариу өгдөг. Тэр Өөртэйгөө харилцаа тогтоох энэхүү эрхэм боломжийг бидэнд зохиож өгсөн. Түүгээр барахгүй бид залбирлаараа бусад хүнд тусалж чадахаар тийм байдлаар Өөртэйгөө харилцах харилцааг бүтээсэн юм. Үүнийг Бурхан Өөрийнхөө үгэнд амласан.
Бурханаас тусламж авах зайлшгүй шаардлагатай, цөхрөнгөө барсан хүний тухай та залбирч байна уу? Тэгвэл та зогсолтгүй залбираарай! Та залбирлаараа туслах үед Бурхан тэр хүний амьдралд оролцоогоо харуулна. Энэ бол амьдралын хамгийн гайхалтай урам зориг юм шүү.