Өдөр бүрийн талх

“Бидний идэх дуртай хоолны төлөө, Танаас ирдэг хүнсний төлөө, өнөөдөр бид Танд талархаж байна. Учир нь Та бол сайн Бурхан билээ. Амен”.
Дуулал номонд өгүүлэхдээ “Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг” (Дуулал 103:5) гэсэн байдаг. Тиймээс бидний амьдралыг сайн сайхан бүхнээр, онцгойлоод идэх хоол хүнсээр хангаж өгдөг өршөөлт Бурхандаа, “Баярлалаа Эзэн минь!” хэмээн талархахаа битгий мартаарай.