Та нүүх гэж байна уу?

Бидний зарим нь өөрчлөлтөд маш сайн дасан зохицож чаддаг бол зарим нь чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд шинэ газар луу нүүнэ гэдэг сонирхолтой сорилт мэт санагддаг. Шинэ орчинд тэднийг юу хүлээж байгаа бол гэхээс байж сууж яаддаг. Гэтэл эсрэгээрээ зарим хүмүүсийн хувьд шинэ газар луу нүүнэ гэдэг маш аймшигтай зүйл мэт санагддаг. Дасан зохицсон, аюулгүй мэт санагдах болсон бүхнээ орхин явна гэхээс тэдний зүрх сэмрэх шиг л болдог. 
Энэ сэдвээр Библид юу гэж бичигдсэн байдаг бол?