Өсвөр насны хүүхдэдээ туслах шилдэг арга зам

Нөхөр маань, “Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан 10 хууль” хэмээх семинарыг зохион байгуулах үед нэг зүйлийг маш сайн ойлгож авсан юм. Өсвөр насны хүүхдийн чинь хүсэл зориг болон тэднээс эцэг эхчүүд бидний хүсдэг зүйл хоёр тэнгэр газар шиг ялгаатай ажээ. 
Таны өсвөр насны хүүхэд юу юунаас илүү тусгаар тогтнохыг хүсэж байгаа. Энэ бол өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй байхыг хүсдэг гэсэн үг. Харин нөгөө талаас та өсвөр насны хүүхдээ төлөвшөөсэй гэж хүсэж байгаа. Энэ бол зөв шийдвэр гаргах чадвартай болно гэсэн үг.