Миний хүсэл үү? Бурханы хүсэл үү?

Миний хамгийн том ач хүүг дөнгөж алхаж эхэлж байх үед ээж нь нэгэн орой түүнийг оройн хоолоо ид хэмээн ширээ рүү дууджээ. Гэтэл бяцхан хүү ээж рүүгээ, “Үгүй ээ, ээжээ, би очихгүй. Би хоол идэхгүй. Оронд нь тогломоор байна” гэж хэлээд ээжийгээ шоконд оруулсан байна. Таны төсөөлж байгаачлан ач хүү маань тэр орой, “Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана” (Колоссай 3:20) гэсэн Библийг үгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан гэдэг.