Зовлон дундаа гацах нь

Заримдаа бид өөрсдийнхөө зовлонтой нөхцөл байдал дунд гацчихдаг юм шиг надад санагддаг. Үүнийг би өөрийнхөө амьдралын туршлагаар олж мэдсэн. Өөрөөр хэлбэл бид “Энэ өөрчлөгдөхгүй байгаа нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл би сайн сайхныг мэдрэхгүй” гэсэн хандлагатай болчихдог. Бид ингэж бодож эхлэх үедээ өөрсдийгөө сэтгэл хөдлөлийн буланд шахаж орхидог. Яг л миний найз усан бассейныхаа шалыг будсан түүх шиг. Найз маань усан бассейныхаа шалыг будахдаа намхан хэсгээс нь эхэлж будсан учир будгандаа шахагдаж явсаар хамгийн өндөр хэсэгт нь тулаад зогссон. Ингээд найз маань будгаа хатаж дуусах хүртэл тэндээ хүлээж зогсох ёстой болсон юмдаа.