БУРХАНЫ ХУРГА – Хэсэг 2

Эргэцүүлэл: Таны уучлал бол гэмийн тань төлөө Голгат дээр урссан Есүс Христийн цусанд л оршдог юм.
Хуучин Гэрээнд Хууль нь Бурханы хүмүүсийг гэмээс цэвэрлэн ариусгах тахилын бүхэл бүтэн цогц тогтолцоог бий болгосон байдаг. Ариун сүмийн ёслолын үеэр нядалсан мянга мянган амьтан эцсийн эцэст “БУРХАНЫ ХУРГА” ирэхийн урьдчилсан сүүдэр нь байсан хэрэг. Тэгээд Шинэ Гэрээнд Иохан Баптист Хурга гэгдийг тодорхойлж, Иохан 1:29 эшлэлд тэрээр ийнхүү бичиж үлдээсэн: Тэрээр Есүсийг “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” хэмээн тунхагласан юм.
Тэгэхээр энэ гарчиг нэр яагаад тийм чухал гэж? Энэ нь өнөөдөр танд яаж нөлөөлнө гэж? Др.Чарльз Стэнли пастор өнөөдрийн сургаалаар эдгээр асуултуудын хариуг өгч, БУРХАНЫ ХУРГА болоод загалмайн ойлголтыг бидэнд батжуулж өгөх болно.