БУРХАНЫ ХУРГА – Хэсэг 1

Эргэцүүлэл: Бурхан үргэлж гэм нүгэлтэй харьцаж байдаг ба гэм нүгэлтэй зөвхөн тахилаар харьцдаг. 
Та энэ талаар урьд өмнө нь хэзээ ч бодож байгаагүй байх. Гэхдээ үнэндээ та бидний Христитгэлт амьдралын ихэнх нь загалмайг юу гэж хардгаас ихээхэн шалтгаадаг. Цовдлолтын талаарх өнгөц ойлголттой хүмүүс итгэлийн сууриа гүн бат тавиагүй байх хандлага бий. Тэд гэнэтийн зовлон бэрхшээл болоод үл итгэгчдийн шахалт дарамт, зөрчлөөс болоод итгэлээ амархан үгүйсгэдэг.
Хэрвээ, Христийн үхэл танд Библийн түүхийн хувьд сонирхолтой төдийхөн бол, өнөөдөр Др.Чарльз Стэнли пастор Христ цовдлогдон нас барсан тэр өдөр чухам юу болсныг танд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх учраас та бидэнтэй заавал хамт байгаарай.