БЭРХШЭЭЛ ЗОВЛОНГ ТУУЛАХ САХИЛГА БАТ

Эргэцүүлэл: “Бидний ихэнх маань бидний амьдралынхаа туршид Бурханы зорилготой зөрчилдөн ажиллаж байгаагаа ухаардаггүй. Бид бэрхшээлээс зайлсхийж, мэрийж ажиллаж хөдөлмөрлөсөн учраас амгалан тайван, ая тух, амар жимэр байдал араас дагаад ирнэ дээ гэж хөнгөн боддог. Гэтэл Тэр ардаас маань зовлон бэрхшээл, золгүй явдал, сорилт бэрхшээл сэтгэлийн зовлон ирдэг гэдгийг хэлдэг.”

Өнөөдрийн хичээлтэй хамт байснаар та амьдралд тань тохиолддог элдэв саад бэрхшээлийн талаар шинэ өнцөг, Бурханы арга барилыг ойлгож авах болно. Бэрхшээл зовлон бол Түүний хүүхдүүдийн аж амьдралд ариусгалыг авчрах, хөгжүүлэн цэцэглүүлэх Бурханы өөр нэг төрлийн багаж зэвсэг юм. “Бэрхшээл зовлонг туулах сахилга бат” хэмээх сэдвээр хуваалцах энэ удаагийн хичээлтэй хамт байгаарай.