ШУУРГА ДЭГДЭХ ҮЕД – Хэсэг 2

Эргэцүүлэл: “Та хар салхины өөдөөс хараад хүссэнээ хэлж болох ч хар салхийг зогсоож чадахгүй.  Амьдралд та бидний хянах ч боломжгүй шуурга гэж бий.”

Зуны улирал жилийн хамгийн зугаатай үе! Олон янзын арга хэмжээгээр үргэлж баялаг. Гэсэн ч заримдаа, гэнэтийн аадар бороо бидний төлөвлөгөөг тасалдуулдаг. Бэрхшээл зовлонгийн бороо биднийг усан хулгана болтол норгож, зовлон зүдгүүрийн хар шуурга амьдралд маань дэгдэх үед бидний тэр сайхан төлөвлөсөн олон ажил хэрхэн бүтэлгүйтдэгийг та андахгүй биз. Гэлээ ч энэ мэт зовлон шаналлын усан бороо бидний итгэлийг сэргээж, Аврагч Эзэнтэйгээ харилцах харилцааг маань сэргээх их цэвэрлэгээ гэж хэлж болох юм. Өнөөдөр та бидэнтэй хамт байснаар, хар салхи дэгдэх үед ч Эзэн үүнийг хяналтдаа байлгадаг гэдгийг мэдэж, урам зоригоо бадраах тэр л учир шалтгаануудыг олж мэдээрэй.