ШУУРГА ДЭГДЭХ ҮЕД – Хэсэг 1

Эргэцүүлэл: Зарим шуурга илгээгддэг. Зарим шуургыг бид зөвшөөрдөг, харин зарим шуургыг бид өөрсдөө бий болгодог. Гэтэл өөрсдөө эхлүүлж, бий болгосон шуургатайгаа нүүр тулахад хамгийн бэрх, амаргүй байдаг.
Бага насны хүүхдүүд аянга цахилгаантай борооноос, ялангуяа шөнө аянга цахилгаанаас үргэлж айдаг. Магадгүй та ч бас хүүхэд байхдаа айдаг байсан байх. Таныг орондоо орчихоод амар тайван хэвтэж байсан ч, аянга шуурганы чимээ таны аюулгүй, амар тайван байдлыг замхруулдаг. Яг үнэндээ бол, та тэрхүү шуурга, аянга цахилгаанаас бүрэн халхлагдаж хамгаалагдан, аюулгүй байсан шүү дээ.
    Бидний амьдралд шуурга ирж, амьдралыг маань доргион сэгсчих үед бид яг л хүүхэд шиг дагжин чичирдэгийг та мэдэх биз ээ. Бид анхаарлаа асуудалд төвлөрүүлж эхлэхэд, Бурханы хайрын бүрэн нөмөр, хамгаалалтад байдгаа мартаж орхидог. Өнөөдөр Др.Стэнли бидэнд “ШУУРГА ДЭГДЭХ ҮЕД” хичээлээр дамжуулан “Зоригтой бай, учир нь бүх зүйл Бурханы хяналтад бий” гэсэн Бурханы амлалтыг сануулж байна.