НАДАД ХИЙХ АЖИЛ БАЙНА

НАДАД ХИЙХ АЖИЛ БАЙНА

Миний нөхөр Харолд хүүхдүүдээс нэг ийм асуулт асуух дуртай: Тэр нь “Чи хэдэн нас хүрч байж ‘хөгшрөх’ вэ?” гэсэн асуулт юм. Хүүхдүүд түүнд хариулахдаа “50”-аас “нэг зуун” насыг хүртэл тоо хэлдэг. Тэгвэл би бодлоо хуваалцъя. Минийхээр бол Бурхан энэ дэлхийд биднээр хийлгэх юмгүй болтол бид тэр насанд хүртлээ хөгшрөхгүй байх. Заримдаа миний нөхөр Харолд хэлэхдээ: “Бурхан надаар тодорхой тооны зүйлийг хийлгүүлэхээр намайг энэ дэлхийд авчирч тавьсан. Яг одоогоор миний хийж бүтээх зүйл маш их үлдчихээд байна. Тийм учраас би огт нас барахгүй гэж бодож байна!” гэдэг юм.
Бид хэзээ ч өөрсдийгөө хөгширсөн гэж бодох дуртай байдаггүй! Хэрэв хүний үс бууралтаж эхэлмэгц тэр хүнийг хөгшин гэдэг байсан бол би ч бас “хөгширсөн” гэж бодохсон. Гэвч би үсчин дээр очиход л та миний хөгширсний эд мөрийн баримтыг олж мэдэх аргагүй болно шүү дээ!
Гэхдээ сүүлийн өдрүүдэд би нэг зүйлийг ухаараад байна. Би энэ дэлхийд байх хугацаандаа өөр ямар зүйлийг гүйцэлдүүлмээр байгааг нэлээд нухацтай бодох цаг нь болжээ.
Миний аав Эзэнтэй байхаар одсон тэр шөнө аав маань миний нөхөр Харолдоор Дуулал 71-р бүлгийг уншуулсан. Тэр бүлгийн 18-р эшлэлд
“Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд
Тунхаглах хүртэл бүү орхиоч!” гэсэн байдаг.
Тэр үед 89 настай байсан миний аав нөхрөөс маань “Харолд хүү минь, би тэгж чадсан гэж чи бодож байна уу?” гэж асуусан гэсэн. Ний нуугүй хэлэхэд, миний нөхөр Харолд тэр асуултыг сонсоод их гайхсан юм. Учир нь миний аав хэзээч хэнээс ч өөрийгөө батламжилж асууж байгаагүй. Тэгж асуух хүн ч биш. Харолд түүнд “Хэрэв үүнийг хийж гүйцэтгэсэн хүн хэн бэ гэвэл, аав аа, та тэр хүн мөн!” гэж шууд л хариулсан гэсэн. Аав маань Эзэнд идэвхтэйгээр үйлчлээд бараг 75 жилийг өнгөрүүлсэн. Тэр үгийг сонсоод хэдхэн цагийн дараа миний аав Есүсийн гар дээр амар тайван нойрссон.
Бид бүгд нигүүлсэл рүү хүрэхээр аян замд гарч байгаа юм. Бидний хүн тус бүр аль нэг нартай өдөр хүрэх газраа очно. Гэхдээ би хувьдаа тэнд очихоосоо өмнө бүхий л боломжоо ашиглан Бурханы хүч чадлыг дараа дараагийн үеийнхэнд тунхагламаар байна. Өөрөөр хэлбэл, надад хийх ажил байсаар байна гэсэн үг. Надад бичих үгс байна. Надад нөлөө үзүүлэх хүмүүс бий. Бурханы албадлагад дуулгаварлах хэрэгцээ ч байна. Харин танд тэгж санагдаж байна уу? Магтуу дуу зохиогч Жон Моорын (Jon Mohr) бичсэнээр: “Бидний араас ирж буй бүхэн биднийг итгэмжтэй байсныг харах болтугай”! гэж бичсэн байдаг. Үхэн үхтлээ Түүний төлөө ажиллаж амьдарна гэдэг бол энэ амьдралын бас л нэгэн урам зориг юм.