ТА ЮУН ДЭЭР ХАРЦАА ТОГТООСОН БЭ?

ТА ЮУН ДЭЭР ХАРЦАА ТОГТООСОН БЭ?

Есүс Петрийг Өөрийнхөө нэг шавь дагалдагчаар сонгосонд би үнэхээр баярладаг шүү. Учир нь Петр яг л бидний адил сониуч, түргэн зантай хирнээ заримдаа дорой хүн.
Петрийн амьдрал дотроос хамгийн ихээр хүмүүст танигдсан үйл явдал бол шавь нар завинд суугаад нууран дээгүүр хөвж байхад Есүс усан мандал дээгүүр алхан тэдэн рүү ирсэн үйл явдал юм. Шавь нар түүнийг сүнс байна гэж бодсон боловч Есүс тэр даруй “Зоригтой бай. Би байна. Бүү ай” гэж айлдсан.
Петр Түүнд хариулан “Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач” гэж хэлжээ. (Матай 14:27, 28). Танд Петрийн зориг зүрх таалагдахгүй байна гэж үү! Есүсийг “Ир” гэхэд Петр завинаас гарч Есүсийн чигт усан дээгүүр алхаж эхлэв. Мэдээж, Петр шуурга салхийг хараад живж эхэлсэн гэдгийг бид бүгд санаж байгаа. Харин Есүс тэр даруй гараа сунган түүнийг татаж гаргасан түүхтэй.
Петрийн харц Есүс дээр төвлөрч байхын цагт тэр усан мандал дээгүүр алхаж чадаж байсан. Харин Петр харцаа Есүсээс салгаж, нөхцөл байдлыг анхаарахад усанд живж эхэлсэн юм.
Та хэчнээн төрлийн төлбөр төлөх ёстойгоо зөвхөн бодох тусам, эсвэл цусны цагаан бөөмийн хорт хавдартай болсон гэсэн эмчийн оношийг сонсоод үхтлээ шаналах юмуу ажлаас халагдсан тушаал дээр хамаг анхаарлаа хандуулбал та Петртэй адил усан живж байгаа юм шиг амьдарна. Учир нь та юунд анхаарлаа хандуулснаас шалтгаалан яаж энэ зүйлийг даван туулах чинь тодорхойлогддог. Хэрэв та нөхцөл байдлаа харвал та урамгүй болно. Хэрэв та өөрийнхөө сэтгэл зүрхийг харвал та дарамтад орно. Хэрэв та өнгөрснийг эргэн харвал өмнө бүтэлгүйтэж байсан зүйлсэд нам цохиулна. Та бусад хүн дээр харцаа тогтоовол гутрах байлгүй.
Харин та Христийг харах юм бол хэзээ ч урамгүй, дарамттай болохгүй, хэзээ ч бууж өгч, гутрахгүй. Морин зөгий тохиолдлоор шилэн стаканд унах юм бол үхэн үхтлээ тэр дотор эргэлдэн ниснэ. Учир нь дээр байгаа амсрыг хэзээ ч харж чаддаггүй. Харин гарах гарцыг ёроол хавьцаа хайсаар л байдаг. Тэгвэл морин зөгий болон бид нарт зориулсан шийдэл бол дээш харах юм.
Ариун Бичээст хэлэхдээ “Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая.” гэж айлдсан байдаг. (Еврей 12:2). Та яг одоо Есүсийг ширтээрэй. Тэр танд гарцыг заан өгөх болно.