ЗӨВХӨН НИГҮҮЛСЛЭЭР Хэсэг:1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Дэлхий дээрх бүхий л шашнууд хүмүүс буян үйлдэж байж Бурханд хүлээн зөвшөөрөгдөнө гэж заадаг. Харин Христитгэл тийм биш. 
    “Бурхан таныг мөнхийн улсдаа оруулах ямар баталгаа танд байна вэ?” гэж асуувал олон хүмүүс “Би сайн хүн учраас”, “Би ядууст тусалдаг учраас”, “Би буян үйлддэг учраас” гэх мэтээр хариулах байх. 
    Тэгвэл энэ цагт Др.Стэнли бидэнд нэгэн чухал зүйлийг сануулж байна. “Бид зөвхөн нигүүлсэлээр аврагдсан” гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Нигүүлсэл гэдэг бол бидний хүртэх зохисгүй ивээл ерөөл юм. Бурханы нигүүлсэлийг бид сайн үйлсээр сольж авах боломжгүй гэдгийг бид үргэлж санах ёстой.