Та ямар мөрөөдөлтэй вэ?

Та өөрийнхөө авъяас билэг, ур чадварыг нягталж үзээрэй. Библид хэлэхдээ, “хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг” (1 Коринт 7:7) гэсэн байдаг. Хэрвээ Бурхан таны зүрхэнд хүсэл мөрөөдлийг чинь суулгаж өгсөн бол, яг одоо тэр хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө алхмуудыг хийж эхлээрэй. Эрж хай. Ном унш, Интернет ух. Дамжаанд суу, хэл сур, хүмүүстэй ярилц. Өөрийнхөө санааг жижиг төвшинд хэрэгжүүлж туршиж үз. Бурханы цаг хугацаанд мэдрэмжтэй бай.