АЛДАР НЭРТЭЙ СҮМ ЧУУЛГАН

АЛДАР НЭРТЭЙ СҮМ ЧУУЛГАН

Дэлхий дээрх алдар нэртэй сүм чуулган дотроос нэг нь буруу шалтгаанаар нэрд гарсан юм. Энэ сүмийн талаар Иохан бидэнд Илчлэл номын, гуравдугаар бүлэгт өгүүлжээ. Энэ бол Лаодик хот одоогийн Турк улсад байрлалтай сүм юм.
Бурхан энэ сүм чуулганы хүмүүсийн тухайд ингэж айлджээ: “Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана.” Хатуу ширүүн үг байгаа биз!
Хамгийн аймар нь тэр хүмүүс өөрсдийгөө ямар муу гэдгийг ойлгож ухаараа ч үгүй байжээ. Өөрсдөд нь хөрөнгө мөнгө байсан болохоор тэд өөр ямар нэг юм хэрэгтэй гэж огт бодоогүй. Гэтэл Библид “Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.” гэсэн байна.
Тэд бол бүлбэгэр бүлэг Христитгэгчид юм. Тэдний Бурхантай харилцах харилцаа нэлээд хөндийрсөн байна. Тэд Бурханы оршихуйг мэдэрч баярлахаа байжээ. Тэд Бурханд таалагдахаар зүйл хийхээ байжээ. Гэтэл надад хамгийн их туссан зүйл бол Бурхан тэднийг шууд хаяагүй. Түүний зэмлэлийг багтаасан эшлэлийн дараа шууд залгуулаад Тэр тэдний хаалган дээр зогсон тогшиж, тэдэнтэй харилцаагаа шинэчлэхийг хүссэн тухай өгүүлжээ. Бурхан ингэж айлджээ: “Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” Гайхамшигтай үг байгаа биз? Тэднээс татгалзахын оронд Тэр тэднийг Өөрийнхөө оршихуйд багтааж, тэтгэхийг хүсэж байна. 
Тэр тэдэнд нөхөрлөлөө санал болгож байна. Тэдний зүрх сэтгэл Түүний хайрын галаар эргэж асах болно гэдгийг Тэр мэдэж байна.
Хэрэв та Бурхантай харилцахдаа бүлбэгэр болчихсон бол яг одоо зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг нээгээрэй. Түүнийг амьдралдаа шинээр, илүү гүнзгий байдлаар урьж оруулаарай. Тэр тантай дотно харьцаатай байхыг л хүснэ. Библи доторх Түүний үгийг сонсоорой. Өөрийн хамгийн гүн бодлуудаа Түүнтэй залбирлаар хуваалцаарай. Тэр яг одоо таны зүрхний хаалгыг тогшоод зогсож байна шүү.