БУРХАНД ИТГЭЭД ҮЗ

БУРХАНД ИТГЭЭД ҮЗ

Та бүхэн Кетти (Kathy) гэдэг бүсгүйтэй уулзаасай гэж би хүсэж байна. Кетти бол Бурханы нигүүлслээр олдсон гайхамшигтай олз омог юм. Кетти өсөж торнихдоо аймшигтай бие махбод, бэлгийн хүчирхийллийг амссан. Тэгээд өсвөр насандаа дөнгөж орох гэж байхдаа Христийг хүлээн авчээ. Түүнд маш их санаа тавьж, хайрладаг багш нь түүнийг хогийн бүтэхгүй амьдрал руу зүглэн явж байхад нь үнэхээр шийдвэрлэх насан дээр нь түүнийг аварчээ. Өнөөдөр Кетти пастор хүний эхнэр, гурван хүүгийн ээж болсон юм. Тэгээд хүчирхийллийн хохирогч болсон өөр бусад эмэгтэйчүүдэд тэр үйлчилж байна.
Нэг өдөр би түүнтэй ярилцаж, удтал бодож ирсэн асуултыг түүнээс асуух боломж гарсан юм. “За, Кетти, ийм юм асууя. Чи нэлээд олон жилийн турш Эзэнтэй харилцаатай байгааг чинь би мэдлээ. Чи Библи болон Бурханы амлалтуудыг мэддэг болсон. Бурхан чамайг хүнд хэцүү цаг үед түшин тэтгэнэ гэдгийг чи мэддэг болсон. Гэтэл жаахан охин байхдаа чи Бурханыг амьдралынхаа асуултын хариу мөн гэдгийг чи яаж мэдсэн юм бэ?” гэж би түүнээс асуулаа.
Кетти хариулахдаа: “Эхлээд би мэдээгүй байсан. Миний асуудал бол хэний ч шийдвэрлэшгүй, ялангуяа жаахан охин миний шийдвэрлэж огтхон чадахгүй том зүйл байсан. Тиймээс би Бурханд итгээд үзэхээс өөр аргагүй болсон. Би зөвхөн Бурхан руу л эргэхээс өөр сонголтгүй үлдсэн болохоор Түүнд цөхрөлтгүйгээр залбирсан юм. Би Түүнд амьдралаа өргөсөн. Гэтэл Бурханы эргүүлээд өгсөн зүйлс үнэхээр итгэмээргүй сайхан байсан. Амар тайван, тав тух, намайг ойлгох сэтгэл, баяр хөөр, бас дандаа хайрыг Бурхан надад өгчээ” гэсэн юм.
Кетти бол хохирогч байжээ. Хүүхэд ахуйд хамгийн чухал гэгдэх хүмүүс нь түүнээс урвасан. Түүнтэй яг хог новш мэт харьцсан. Гэтэл Кетти Бурханд итгээд үзжээ. Бурхан руу бүхий л зүрхээрээ эргэхэд Тэр амлалтаа биелүүлдэг гэдгийг Кетти олж мэдсэн юм.
Магадгүй танд чухал хүмүүс олиггүй муугаар таныг дуудсаар та ч бас хог новш мэт өөрийгөө боддог болсон байж болох юм. Тэгвэл би танд хэлье. Хайрт найз минь, тэр үгэнд нь битгий итгээрэй. Хэрэв та Бурханы Ариун Сүнсийг дуудвал Тэр танд тусална. Учир нь Ариун Сүнс бол Тайвшруулагч, Урам зоригт өгөгч юм. Та бол онцгой хүн шүү. Таныг Бурхан бүтээсэн юм. Библид “Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ” гэсэн байдаг юм. (Исаиа 59:1) Өнөөдөр өөрийгөө Түүний мутарт өгч даатгаарай. Тийм ээ, Кеттигийн адил Бурханд итгээд үзээрэй. Тэр таны урмыг хэзээ ч хугалахгүй.