БУРХАНЫ ЕРӨӨЛИЙГ БҮРЭН ХҮРТЭХ БОЛЗОЛ– Хэсэг: 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурхан бидэнд “Би чамд хамгийн сайныг бэлдсэн. Хамгийн гол нь чи амьдралаа надад амьд ариун тахил болгон өргө. Тэр цагт Би чамд бэлдсэн хамгийн сайныг амьдрал дээрээс чинь асган өгөх болно” гэж хэлдэг. 
Африкийн зарим үндэстнүүд зэрлэг сармагчинг маш зальжин аргаар барьж авдаг гэнэ. Анчин модон хайрцаг бэлдээд тэр хайрцгандаа сармагчингийн гар шургаж орж болохуйц жижигхэн нүх гаргадаг байна. Тэгээд хайрцган дотроо томхон жимс хийж орхидог байна. Сармагчин тэр нүхээр гараа оруулж доторх жимсийг атгах үед гар нь эргээд жижигхэн нүхээрээ гарах аргагүй болдог байна. Ингээд сармагчин гартаа атгасан олзоо хаяхыг хүсэхгүй тонгочсоор анчны гарт амархан ордог байна. 
    Тэгвэл итгэгчид бид ч бас амьдралынхаа зарим нэг талбарыг Бурханд өргөж, зарим талбарынхаа жолоодлогыг Бурханд атгуулахыг хүсэхгүйгээсээ болоод үүнтэй төстэй занганд ордог байх юм. Бид өөрсдийнхөө буруу бодол, муу зуршил, таагүй харилцаанаас зуурсаар зуурсаар эцэст нь гэм нүгэлд хүлэгдэж орхидог байна. Тэгвэл энэ бүхнээс чөлөөлөгдөх арга зам бол Бурханд бууж өгөх явдал гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.