Please enter your username and email address. Get new password
Register Now
x
14 plays
Нахум 3:7-19 Length: Unknown Play From album: Нахум 3:7-19

НАХУМ 3:7-19

01

НАХУМ 18 Oct, 2018

Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?” /Нахум 3:7/
Өөрөөр хэлбэл Бурхан “Би чиний сүйрэл мөхлийн дээр гашуудах хүмүүсийг хаанаас олох вэ? Тийм хүмүүс хаана ч байхгүй. Хэн ч та нарын төлөө харамсан гашуудахгүй. Хэн ч гашуудахаар ирэхгүй” гэв. Энэ үнэхээр гунигтай хэрэг биш гэж үү? Ниневегийн оршуулган дээр хэн ч ирж гашуудахгүй гэж Бурхан хэлсэн. Харин ч эсрэгээр нь дэлхий бүхэлдээ баярлах болно гэсэн биелэл болсон. Бурхан Нахумаар дамжуулсан энэ эш үзүүллэгийг зөвхөн Бурханд итгэснээр, итгэлээр л хүлээж авахгүй бол бодит байдал дээр итгэхэд тун бэрх байсан. Гэвч энэ эш үзүүллэг цаг нь болоход биеллээ олсон.

НЭВТРҮҮЛГҮҮД