Please enter your username and email address. Get new password
Register Now
x
30 plays
Иаков 3:1-4 Length: Unknown Play From album: Иаков 3:1-4

ИАКОВ 3:1-4

00

ИАКОВ 12 Apr, 2018

Өнөөдөр бид хамтдаа Иаков номын 3-р бүлгийн эхний хэсгийг үзэх болно. Иаков бидний хэлийг тамаар асч байдаг гал гэж нэрлэсэн байдаг. Сүүлийн үед бид хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө маш их тэмцэх болсон. Үг хэлэх эрх чөлөөг маш их дээдлэх болсон. Гэхдээ заримдаа хэвлэлийн эрх чөлөө нэрэн дор янз бүрийн хов жив тараах, гүтгэн доромжлох, тархи угаах асуудал ч газар авч байгааг үгүйсгэх аргагүй. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэхтэй зэрэгцээд би хувьдаа сонсох эрх чөлөөгөө хамгаалуулмаар санагддаг. Өнөөдөр миний сонсохыг хүсээгүй олон зүйлийг мэдээллийн хэрэгсэлээр цацаж байна шүү дээ. Бид 1 амтай 2 чихтэй. Гэхдээ 1 амаа цагдан захирдаг шигээ 2 чихээ ч бас муу муухай мэдээллээс хамгаалмаар санагдах юм. Өнөөдрийн бид үг хэлэх эрх чөлөөнөөс гадна сонсох эрх чөлөөгөө хамгаалуулах хэрэгтэй юм шиг санагддаг.