Please enter your username and email address. Get new password
Register Now
x
42 plays
Иаков 1:16-19 Length: Unknown Play From album: Иаков 1:16-19

ИАКОВ 1:16-19

11

ИАКОВ 4 Apr, 2018

Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн (Иаков 1:16)
“Бүү мэхлэгдэгтүн” гэж хэлсэн. Энэ үгийг Грек утгаас нь харвал тэнэх төөрөх гэсэн утгатай үг байдаг. Өөрөөр хэлбэл сүргээсээ төөрч одсон хоньтой адилхан гэсэн үг. Иаков энд хэлэхдээ “Ах дүү нар минь ээ, битгий тэнэж төөрөөрэй. Гэм нүглийнхээ асуудлыг өөрсдөө шийдчихнэ гэж битгий эндүүрээрэй” гэж хэлж байна. Хэрвээ хэн нэгэн хүн гэм нүгэл үйлдэх зуршилтай байгаад тэр зуршилтайгаа эвлэрч, тэр зуршил чинь өөрт нь таатай санагддаг болсон бол тэр хүн Бурхантай харилцах харилцаандаа асуудалтай болсон гэсэн үг. Магадгүй тэр хүн хэзээ ч Бурхан дотор дахин төрөөгүй гэсэн үг. Яагаад гэвэл Бурханы хүүхэд болсон хүн хэзээ ч гэм нүгэл дотроо сэтгэл хангалуун амьдарч чадахгүй.